Tuesday, May 5, 2015

Эргэцүүлэл

Эргэцүүлэл Багш төвтэй сургалтын идэвхтэй тал нь багш байна. Багш хичээлийг зааж сурагчид түүнийг сонсож сурахыг оролдоно. Сурагчид идэвхгүй бөгөөд зөвхөн хүлээн авагчид байна. Багш хичээл дээрээ сурагчдаас их асуулт асууж тэднийг хичээлд оролцуулж, сурагчдаас асуусан асуултынхаа хариултаас дүгнэлт гаргаж бүх хүүхдийг хичээлд оролцуулсан ч энэ нь сурагч төвтэй сургалт биш мөн л багш төвтэй сургалт юм. Энэ сургалтын үед сурагчид мэдлэг бүтээж чаддаггүй.Сурагч төвтэй заах аргад сурагчид сурах орчин бүрдсэн газарт мэдлэгийг өөрсдөө бий болгоно. Багшаас асуулт асууна, түүнээс тусламж авна. Багшийн үүрэг асуултанд хариулах, ямар нэг хүндрэлтэй учрахад нь тусалж чиглүүлэх юм. Гэхдээ энэ асуултууд нь хүүхдүүдээс гарсан асуулт байна. Нээлт хийх арга зам заах, жүжигчилсэн сургалт явуулах, туршилт хийх маягаар сургалт явуулах болон тоглоомчилсон сургалт нь сурагч төвтэй сургалт юм. Иймээс хичээлийг шавь төвтэй болгох нь чухал юм. Усны бохирдол хичээлийг аль болох сурагч төвтэй хийсэн болно.

No comments:

Post a Comment