Tuesday, May 5, 2015

Цахим хичээл

Сэдэв №1 Үйлдлийн дараалал ба алгоритм 1.1 “Алхан хээ” дасгал 1.2 Үйлдийн дараалал илэрхийлэл бодох 1.3 Бататгах тест Сэдэв №2 Шугаман алгоритм, бичвэр болон зургийн объект дээр хийх үйлдэл 2.1 Тэгш өнцөгтийн талбай олох алгоритм зохиох 2.2 Монгол гэр барих 2.3 Бататгах тест Сэдэв №3 Салаалсан алгоритм 3.1 Гарцаар гарах алгоритм 3.2 А тоо өгөгджээ. Уг тоог тэгш сондгой эсэхийг тогтоо. 3.3 Бататгах тест Сэдэв №4 Давталттай алгоритм 4.1 Хашаа барих 4.2 а-тоогоор эхэлсэн бүх хоёр оронтой тоог олох алгоритмын дүрслэлүүд 4.3 Бататгах тест

Эргэцүүлэл

Эргэцүүлэл Багш төвтэй сургалтын идэвхтэй тал нь багш байна. Багш хичээлийг зааж сурагчид түүнийг сонсож сурахыг оролдоно. Сурагчид идэвхгүй бөгөөд зөвхөн хүлээн авагчид байна. Багш хичээл дээрээ сурагчдаас их асуулт асууж тэднийг хичээлд оролцуулж, сурагчдаас асуусан асуултынхаа хариултаас дүгнэлт гаргаж бүх хүүхдийг хичээлд оролцуулсан ч энэ нь сурагч төвтэй сургалт биш мөн л багш төвтэй сургалт юм. Энэ сургалтын үед сурагчид мэдлэг бүтээж чаддаггүй.Сурагч төвтэй заах аргад сурагчид сурах орчин бүрдсэн газарт мэдлэгийг өөрсдөө бий болгоно. Багшаас асуулт асууна, түүнээс тусламж авна. Багшийн үүрэг асуултанд хариулах, ямар нэг хүндрэлтэй учрахад нь тусалж чиглүүлэх юм. Гэхдээ энэ асуултууд нь хүүхдүүдээс гарсан асуулт байна. Нээлт хийх арга зам заах, жүжигчилсэн сургалт явуулах, туршилт хийх маягаар сургалт явуулах болон тоглоомчилсон сургалт нь сурагч төвтэй сургалт юм. Иймээс хичээлийг шавь төвтэй болгох нь чухал юм. Усны бохирдол хичээлийг аль болох сурагч төвтэй хийсэн болно.

Summative assesment буюу эцсийн үнэлгээ

Summative assesment буюу эцсийн үнэлгээ Үнэлгээ ба Эцсийн үнэлгээ 1) Сургалтын эцсийн үр дүн нь суралцагчдын мэдлэг, чадвар эзэмшилт, хөгжил төлөвшилөөр үнэлэгдэнэ. Иймд үүнийг үнэлж дүгнэх нь сургалтын үйл явцын нэг хэсэг төдийгүй технологийн үндсэн элементүүдийн нэг юм. 2) Үнэлгээ бол сургалтын үйл явцын салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Аливаа юмс, үзэгдлийн үнэ цэнэ, ач холбогдлыг дүгнэх үйл явцыг үнэлгээ гэдэг. Үнэлж буй зүйлийн талаар тоон үзүүлэлт олж авах, түүнийгээ үнэ цэнэд ноогдуулахыг, тухайлбал үнэ цэнийг тоон үзүүлэлтээр илэрхийлэх явцыг үнэлгээ гэж нэрлэнэ. 3) Үнэлгээг суралцагчдын сурлагын амжилтыг тогтоох, эрх олгох үед ашиглана. Мөн түүнээс гадна сургалтыг бүхэлд нь хянаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого, арга замыг эрэлхийлж улмаар боловсролыг шинэчлэхэд ч ашиглах боломжтой. 4) Үнэлгээ нь суралцагчдын үнэлгээ хийх үеийн чадвар, зорилго биелсэн байдал зэргийг хэмжихэд хэрэглэгдэх зүйл төдийгүй эзэмшилт хэр зэрэг бодитой байгааг ойлгож, сургалт хэр зэрэг үр дүнтэй явагдаж байгааг мэдэрч, илүү сайн сургалтын үйл ажиллаа явуулах (боловсролын шинэчлэл хийх) -ын тулд хийгддэг зүйл юм. Үнэлгээ нь суралцагчийг үнэлэх төдий зүйл бус харин сургалтын үр дүнг илэрхийлдэг,сургалтыг сайжруулахад ашиглагддаг зүйл юм. Үнэлгээний обьект Үнэлгээ хийхдээ доорхи зүйлсийг обьект болгон авч үзэж судлах боломжтой. Үнэлгээгээр хэн хэнийг, юуг үнэлэх вэ? Үнэлгээний ач холбогдол Үнэлгээ хийснээр:Суралцагчид өөрийн бүтээсэн мэдлэг зөв зүйтэй эсэх, зорилго хэр зэрэг биелсэн болох, үнэлгээ хийлгэх үеийн өөрийн чадварыг мэдэхийн зэрэгцээ сурах арга барилдаа дүгнэлт хийх боломжтой болно. Багш нар заасан зүйлийг суралцагчид хэр зэрэг ойлгосон, сургалтын зорилго хэр зэрэг биелсэн зэргийг мэдэх боломжтой бөгөөд тэдгээрийг сургалтыг шинэчлэх, түүний үр өгөөжийг дээшлүүлэхэд ашиглах боломжтой болно. Боловсролын байгууллага сургалтын зорилгын биелэлтээс сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, заах арга, хичээлийн хэрэглэгдэхүүн хэр зэрэг тохиромжтой байгааг нягталж үзээд тэдгээрийг сайжруулахад анхаарлаа хандуулах боломжтой. Үнэлгээнд анализ хийх Үнэлгээ нь нэг талаас суралцагчийг үнэлэх сургалтын технолгийн үндсэн элементүүдийн нэг, нөгөө талаас сургалт, багшийг үнэлэх элемент ч гэж ойлгох боломжтой. Түүгээрч зогсохгүй тулгамдсан асуудлыг олж харах, сургалт хэр зэрэг үр дүнтэй явагдаж байгааг мэдэрч илүү сайн сургалтын үйл ажиллаа зохион байгуулахад анхаарч ажиллахад үнэлгээ ихээхэн ач холбогдолтой. Ингэхийн тулд үнэлгээний анализ хийх шаардлага гарч ирнэ. Одоогийн байдлаар бид үнэлгээний анализ хийхдээ математик статистик боловсруулалтын аргын сорилын гүйцэтгэлийн матриц ашиглаж байна.Үүний үр дүнд суралцагчийг үнэлэх даалгавар бүрийн гүйцэтгэл, даалгавар бүрийн бүлгийн дундаж, хүүхэд бүрийн гүйцэтгэл зэргийг мэдэх боломжтой. Ингэснээр даалгавар тохирсон эсэхийг мэдэхээс гадна, суралцагчийн болон бүлгийн гүйцэтгэлийг даалгавар бүрээр гаргаснаар сургалтыг үнэлж, дүгнэх боломжтой болсон. Сургалт, багшийн талаар суралцагчаас санал авах Анкет судалгаа Сургалт дууссаны дараа сургалтыг сайжруулах зорилгоор суралцагчаас анкет судалгаа авч байгаа. Анкет дараах бүтэцтэй. Үүнд: 1) Багшийн тайлбар хэр зэрэг ойлгомжтой байсан бэ? (хаалттай) 2) Багшийн хичээлээ удирдан зохион байгуулах чадварыг үнэлнэ үү. (хаалттай) 3) Хичээлийн агуулга таны эрэлт хэрэгцээнд хэр зэрэг тохирч байна вэ? (хаалттай, тайлбар хийх боломжтой) 4) Багшийн зөвөлгөө тусламж хэр зэрэг байсан бэ? (хаалттай) 5) Багшийн ёс зүйг үнэлнэ үү. (хаалттай, тайлбар хийх боломжтой) 6) Хичээлийн үр дүнг үнэлнэ үү. (хаалттай) 7) Бусад нээлттэй. Судалгааны үр дүнд хичээл болон багшийн юу нь болоод юу нь болохгүй байгааг мэдэх боломжтой болно. Дүгнэлт Ø Үнэлгээ нь суралцагчийг үнэлж дүгнэх сургалтын үйл явцын нэг хэсэг төдийгүй сургалтыг бүхэлд нь үнэлж дүгнэх хэрэглэгдэхүүн юм. Ø Үнэлгээг сургалтыг сайжруулахад ашиглах боломжтой. Ø Үнэлгээг багш бүтээлчээр ашиглах хэрэгтэй. Үнэлгээнээс олж авсан үнэ цэнэтэй зүйлд тулгуурлаад хичээлийн төлөвлөлтийг эргэж харах, засаж сайжруулах байдлаар сургалтыг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэй. Багш, суралцагчийн харилцан хүлээн зөвшөөрсөн үнэлгээг хийх хэрэгтэй. Ингэхдээ үнэлгээ хийсний дараа “Ганцаарчилсан зөвөлгөө”-г өгөх байдлаар төлөвлөгөөнд тусгах нь зүйтэй юм. Ном зүй1. 1. “Багш боловсролын үндэс” МУБИС, БоСС, БСАЗТ 2011 он 2. “Багшлахуйн менежмент” Ч.Пүрэвдорж 2011 он 3. “Амжилттай суралцах арга зам” С.Батхуяг 2012 он Posted by Naraa Nar at 10:32 AM No comments: Email ThisBlogThis!Share to TwitterShare to FacebookShare to Pinterest Labels: Эргэцүүлэл Formative assesment буюу явцын үнэлгээ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ Явцын үнэлгээ нь сурах үйл ажиллагааг дэмжих чухал аргын нэг болохыг өгүүлж, явцын үнэлгээг зохион байгуулахдаа бодит мэдээлэлд тулгуурлан, тухайн сурагчийн сэтгэлзүйн онцлогийг харгалзан үзэж зөвлөн туслах нь илүү үр дүнтэй Багшийн үйл ажиллагаа нь суралцагчдын сурах үйлдээ хандах хандлагыг нь төлөвшүүж, зорилго зорилтоо ухамсартай тодорхойлж, хэрэгжүүлэх арга технологио боловсруулж, хэрэглэх зүйлсээ оновчтой сонгоход туслан, алдаа гарахаас сэргийлж, алдааг цаг алдалгүй засаж, үнэлж сайжруулахад оршдог. Үнэлгээ нь сургалтын үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болдог учир түүний хөгжил нь боловсролын шинэчлэлийн чухал асуудлын нэг юм. Монгол улсын хэмжээнд боловсролын шинэчлэл амжилттай явагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд бага боловсролын сургалтын хөтөлбөрүүд шинэчлэгдэн хэрэгжиж байна. Бага боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд явцын үнэлгээ чухал үүрэгтэй. Учир нь явцын үнэлгээ суралцагчийн суралцахуйг дэмжих, багшийн арга зүйг хөгжүүлэх, хөтөлбөрийг сайжруулах боломжийг бүрдүүлдэг. 1. Ямар нэг дүрсээр үнэлэх Хичээлд сурагчдыг идэвхжүүлэх зорилгоор нийт багш нарын 68% нь үнэлгээний аргыг хэрэглэсэн байна. Тухайлбал: “Алимны модонд жимс ургуулъя” Арга зүйн дараалал: Багш сурагчдыг 4-5 бүлэгт хуваана. Сурагчид багшийн өгсөн ямар нэг даалгаврыг гүйцэтгэнэ. Даалгаврыг зөв гүйцэтгэсэн тохиолдолд алимны дүрсийг модонд тогтооно. Хичээлийн төгсгөлд аль олон алимаар модоо чимсэн баг түрүүлнэ. Явцын үнэлгээний энэ хэлбэр нь сурагчдыг хичээлд идэвхжүүлэх сайн талтай боловч, өрсөлдөх, уралдах сэтгэлгээг бий болгоод зогсохгүй, цөөхөн алим авсан багийн сурагчдын урмыг хугалах сөрөг нөлөө байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл энэ хэлбэр нь сурагчдын хувьд feedback болж хараахан чадахгүй байна. Энэ үнэлгээ нь багшийн асуулт, даалгаварт хэдэн сурагч зөв хариулсан бэ? гэдэгт хариу өгч байгаа болохоос бус сурагчдыг алдаагаа олж харах, өөрийгөө үнэлэх арга болж хараахан чадахгүй байна. 2. Үгээр үнэлэх Хичээлийн туршид бүх багш нар, сурагчдын үйл ажиллагааг дэмжиж, үгээр урамшуулж байв. (98%) Багш бүр “сайн байна, өө сайн байна, өө зүйтэй, баяр хүргэе!, манай ... ёстой мундаг хүүхэд...” гэх мэт үгээр урамшуулж байв. Үгээр урамшуулах нь үр дүнтэй арга боловч хүүхэд бүр ижил үнэлгээ авах сонирхолгүй байдаг. Английн судалгааны байгууллагаас зохион байгуулсан судалгаагаар маш сонирхолтой үр дүн гарсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчид маш сайн байна, маш сайн байна гэж бүгдийг адилхан үнэлэх нь тэдэнд таалагддаггүй гэж 100% хариулсан байжээ. 3. Зөвлөж үнэлэх Зөвлөсөн, чиглүүлсэн үнэлгээг нийт багш нарын 18,3% нь өгсөн байна. Тухайлбал: Хүүхдийн хариултыг дэмжиж, зөв бүтэцтэй болгож хэлэх (Болд аймаар гоё янзага олж харсан, Сайн байна. Болд, хөөрхөн янзагатай тааралджээ), дөхүүлсөн асуулт асуух гэх мэт. Боловсролын чанарын асуудал нь үнэлгээтэй салшгүй холбоотой бөгөөд сурагчдын сурах хүсэл тэмүүллийг бадрааж, сурах үйл ажиллагаанд нь идэвхжүүлэхийн тулд бага ангийн 1-5-р ангид явцын үнэлгээг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах нь боловсролын чанарт эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Үүний тулд явцын үнэлгээг хэрхэн зохион байгуулах арга зүйг боловсруулж, багш нарт түгээн дэлгэрүүлэх нь үнэлгээний тулгамдсан асуудал болоод байна. Энэхүү бичил судалгаа нь явцын үнэлгээнд тулгарч байгаа олон асуудлыг шийдэх эцсийн хариу биш ч гэсэн санаа авч цаашид бид хамтран ажиллах ёстойг харуулж байгаа нэг үзүүлэлт юм. “Боловсролын үнэлгээ” сэтгүүл (Black and William 1998)-д Английн боловсролын үнэлгээнд гарч ирсэн бэрхшээлүүдийг доорх байдлаар дурдсан байна Жишиг даалгаврыг боловсруулахдаа хамтран ажиллах боломжийг бүх шатанд бүрдүүлж чадаагүй Багш нарын боловсруулсан тест нь өнгөц, бүтээлч биш, чадварыг бус мэдлэгийг илрүүлэхэд чиглэгдсэн Сурагчдын шалгалтад үзүүлсэн амжилтын тоо хэмжээг чухалчлахаас бус, суралцахуйн чанарыг тооцож үздэггүй Дүн тавих , үнэлэх үйл ажиллагааг онцолж, зөвлөх, туслах үйл ажиллагаанд анхаарал бага хандуулдаг Нэг сурагчийг нөгөөтэй харьцуулах хандлага нь хувь хүний хөгжлөөс илүү, өрсөлдөөнийг бий болгодог Үнэлгээний хариу үйлдэл нь сурлага сул сурагчдын урам зоригийг мохоож тэдэнд би сурах чадваргүй гэж итгүүлдэг Багш нарын сурагчдад үзүүлэх хариу үйлдэл нь сурах үйл ажиллагааны үнэ цэнэ нь нийгмийн болон удирдлагын үйл ажиллагаанд үйлчилж байх шиг санагддаг Багш нар сурагчдын хөндлөнгийн шалгалтын дүнг таамаглах боломжтой байдаг. Яагаад гэвэл хөндлөнгийн шалгалт нь багшийн тестийг хуулбарладаг. Гэвч тэд сурагчдын сурах хэрэгцээний талаар дэндүү бага мэдлэгтэй байдаг. Багш нарын сурагчдад үзүүлэх хариу үйлдэл нь сурах үйл ажиллагааны үнэ цэнэ нь нийгмийн болон удирдлагын үйл ажиллагаанд үйлчилж байх шиг санагддаг Хувийн хэрэгт тавигдах дүн нь сурах хэрэгцээг харуулах, сурах үйл ажиллагаанд нь задлан шинжилгээ хийх гэдгээс илүү тухайн сурагчийг сайн муу гэж үнэлж дүгнэсэн шинжтэй байдаг. Цаашилбал зарим багш нар өмнө нь хичээл орж байсан багшийн үнэлгээг тэр бүр анхаардаггүй. Дүгнэлт: Явцын үнэлгээ буюу зөвлөмжид суурилсан үнэлгээний шинэ арга зүйг боловсруулж, Монголын бага боловсролын багш нарт түгээн дэлгэрүүлэх Явцын үнэлгээг зохион байгууллахын тулд хүүхэд бүрийг судалж, ажиглалт, тэмдэглэл хөтөлж, тухай сурагчийн талаар мэдээлэлтэй болох Явцын үнэлгээ нь сурагчдын сурах үйлийг дэмждэг нэг арга мөн тул хооронд нь уралдуулах, өрсөлдүүлдэг, сөргүүлдэг үнэлгээний аргаас аль болох татгалзах Ном зүй МУБИС-ийн “Оюуны хөтөч” эрдэм шинжилгээний сэтгүүл №7.Уб.,2012 он. Пүрэвдорж.Ч.”Багшлахуйн менежмент”.Уб.,2010 он БҮТ. “Бага боловсролын математик, унших чадварын үндэсний үнэлгээ-2008”.Уб., 2008 он Ганболд.Д “Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн зарим асуудал”. Уб.,2013 он Монгол хэл, уран зохиолын стандарт (Монгол улсын стандарт MNS 5420-13:2004).УБ.,2004 он ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэн, АНУ-ын Брүүкингсийн боловсролын төв. “What Every Child Should learn” баримт бичгийн төсөл: 2013 он Black, Harrison, Lee, Marshall, William;’Working Inside the Black Box’,2004 2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтын тайлан

Tuesday, February 10, 2015

Хэрэглэгдэхүүн

Хэрэглэгдэхүүн татах

Төсөлт хичээл

Батлав. Л.Мөнхтуяа /………………………. /


Ээлжит хичээлийн хөтөлбөр
Хичээл №1
Хугацаа:  40 мин
Хамрах хүрээ:  Мэдээлэл зүйн 6 -р анги,                   
Хичээлийн сэдэв:  Усны бохирдол
Хичээлийн зорилт: Ус бохирдоход нөлөөлөх хүчин зүйлс, хэрхэн хамгаалж цэвэрхэн байлгах 
Ø  Ус яагаад бохирддог вэ ?
Ø  Усны бохирдол гэж юу вэ ?
Ø  Усны бохирдлоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ?
Хэрэглэгдэхүүн:  Самбар, шохой, компьютер, үзүүлэн, ус, стакан, нэг удаагийн шифризтэй багахан принтерийн хор, нэг удаагийн зургийн ууттай загасны хаягдал, нэг удаагийн зургийн ууттай хог
        
Хичээлийн цаг төлөвлөлт
Хичээлийн үргэлжлэх хугацаа 40 минут
Хичээлийн бүтэц:
Хичээлийн элемент
tl -40
Суралцах үйл ажиллагаа
Багшийн асуулт (Б), Сурагчийн хариулт (С)
Үнэлгээ,
l Багшийн санал
§ Анхаарах зүйл
Зохион байгуулалт
1 мин
Б: Сурагчидтай мэндэлнэ. Хичээлийг зохион байгуулна.
Сурагчидыг  4 хүний бүрэлдэхүүнтэй баг болгон хуваана.

Өнөөдрийн хичээлийн турш багш чиглүүлэн заагчийн үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдрийн хичээлээр сурагчдаар мэдлэг бүтээлгэнэ.
Сэдэл төрүүлэх үе
2 мин
Б: Монгол оронд ус бохирдоход  нөлөөлж байгаа  хүчин зүйлс юу вэ ?
С:    Үйлдвэрийн хог хаягдал
  • Гол усанд хог хаяж бохирдуулах
  • Гол усанд машин угаах
Энд хүүхдүүдийн хариултыг самбарт бичнэ.

Мэдлэг бүтээх үе
20 мин
 Б: Багуудын гишүүдийг ус,  хүн, бохирдуулагч гэсэн    гэсэн  үүрэгтэйгээр хуваана.
Ус гишүүний үүрэг: Хамгийн сүүлд цэвэрхэн үлдэх, Намайг хэрхэн хэмнэх вэ ? зөвөлгөө боловсруулах
Бохирдуулагч гишүүний үүрэг : Багын сонгосон сэдэвт бохирдуулагч хүчин зүйлийг сонгон  усыг бохирдуулна.
Дүгнэлт : Багшийн өгсөн цаасан дээр ус хэрхэн  бохирдсон талаар бичиж  санал дүгнэлт гаргана.
С: Баг бүр өөрсдийн бохирдсон усаа  харуулж хэрхэн хайрлах хамгаалах талаар санал дүгнэлт эргэцүүллээ тайлбарлана.
Анхаарах зүйл
Зөвлөгчид: Мэдээлэл ба өгөгдлийг ялгааг хэлүүлэх хүүхдүүдээр

Бататгах үе
10 мин
Uzuulen_1_1.prezi үзүүлэн дэлгэрүүлэн тайлбар зөвөлгөө өгнө.  
 Сурагчидын дутуу тайлбарласан зүйлүүдийг тэмдэглэж авах
Дүгнэх
 5 мин

 Усны нөөц тоо чанарын хувьд цаг хугацаа орон зайд байнга хувьсч байдаг. Байгалийн усны эргэлтээр сэлбэгдэж, тунгалагших явцдаа байгаль орчны бүрэлдэхүүний нэгэн хэсэг болдог. Усны нөөцийг байгалийн бусад нөөцтэй харьцуулахад хэд хэдэн онцлог чанартай. Ус бод чандмань эрдэнэ.

Гэрийн даалгавар
2 мин





Усаа хэрхэн зөв хэрэглэж хэмнэх вэ? эргэцүүлэмж бичээрэй.


Баг бүрт стакантай ус өгнө. (Ус гишүүн )                  

 Усаа юунд хэрэглэх вэ ? ( Хүн гишүүн )       

Бохирдуулагч зүйл (бохирдуулагч гишүүн )                             
Үйлдвэр
     Хог хаягдал
Химийн хорт бодисууд
  

 Бохирдсон байдал (багараа)



Төсөлт хичээл: Усны бохирдол

http://share.time.mn/download.shtml?id=5d6f7p7kqlm98gatekuve6eg1o